A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА БОЛОН ТӨРИЙН ӨМЧИЙН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН АРХИВЫН АЖЛЫН ҮНДСЭН ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2007 оны 132-р тогтоолоор хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЗГ-ын 2007 оны 132-р тогтоолоор хүчингүй болсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТӨР, ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГА БОЛОН ТӨРИЙН ӨМЧИЙН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН АРХИВЫН АЖЛЫН ҮНДСЭН ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ

1995 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 52

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "Төр, захиргааны байгууллага болон төрийн өмчийн аж ахуйн нэгж, байгууллагын архивын ажлын үндсэн заавар"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Архивын үйл ажиллагаандаа энэхүү зааврыг шиглахыг нам, олон нийт, шашны байгууллага болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд зөвлөмж болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "БНМАУ-ын улс, олон нийт, хоршооллын байгууллагын архивын ажиллагааны зааврыг батлах тухай" БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1966 оны 444 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П. ЖАСРАЙ

Хууль зүйн сайд Н. ЛУВСАНЖАВ