- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /2005 оны 195 дугаар тогтоолоор хүчингүй болсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /2005 оны 195 дугаар тогтоолоор хүчингүй болсон/
1999 оны 12 дугаар сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 224
Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1.Төрийн захиргааны албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээг 1 дүгээр хавсралтын, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Ерөнхий прокурорын газар болон Үндсэн хуулийн цэцийн ажлын албаны албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээг 2 дугаар хавсралтын, Төрийн тусгай албаны албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээг З дугаар хавсралтын, /Засгийн газрын 2001 оны 232 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Төрийн үйлчилгээний албан хаагчийн албан тушаалын цалингийн доод жишгийг 4 дүгээр хавсралтын ёсоор тус тус шинэчлэн баталж, 2000 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй..
2.Төрийн үйлчилгээний албаны албан хаагчдын цалингийн санг 2000 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 25 хувиар нэмэгдүүлсүгэй.
З.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 1999 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 154 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай..
Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ
Сангийн сайд Я.ОЧИРСҮХ
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд С.СОНИН
Текст томруулах
A
A
A
