A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2004 оны 2 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 42

Улаанбаатар хот

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 28.6, 31.2, 31.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээг 1 дүгээр хавсралт, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Үндсэн хуулийн цэц, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо болон тэдгээртэй адилтгах төрийн байгууллагын ажлын албаны албан тушаалын цалингийн сүлжээг 2 дугаар хавсралт, төрийн тусгай албан тушаалын цалингийн сүлжээг 3 дугаар хавсралт, төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишгийг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталж 2004 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй /Энэ зүйлийг Засгийн газрын 2005 оны 110 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/.

2. " Төрийн албан хаагчид ажлын үр дүнгээр мөнгөн урамшил олгох журам"-ыг 5 дугаар хавсралт ёсоор баталсугай /Энэ зүйлийг Засгийн газрын 2006 оны 147 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/.

3. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ажил үүрэг гүйцэтгэдэг төрийн албан хаагчийн хувьд энэ тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан цалингийн сүлжээг "1.16" гэсэн итгэлцүүрээр өсгөн хэрэглэсүгэй. Энэ зүйлийг Засгийн газрын 2005 оны 110 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/.

4. Төрийн албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээг тухайн онд батлагдсан цалингийн сандаа багтаан хэрэгжүүлж байхыг төсвийн ерөнхийлөн захирагч, ерөнхий менежерүүдэд даалгасугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2002 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 195 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР