- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсоон)

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
1998 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 52
Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2,4-т болон 7,8 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1.Төрийн захиргааны албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээг 1 дүгээр хавсралтын /ЗГ-ын 1999 оны 154 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Ерөнхий прокурорын газар, Үндсэн хуулийн цэцийн ажлын албаны албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээг /ЗГ-ын 1999 оны 154 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./ 2 дугаар хавсралтын, төрийн тусгай албаны албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээг /ЗГ-ын 1999 оны 154 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./3 дугаар хавсралтын ёсоор тус тус шинэчлэн баталсугай.
2.Төрийн үйлчилгээний албаны албан хаагчдын цалингийн санг 1998 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 10 хувиар нэмэгдүүлсүгэй. /ЗГ-ын 1999 оны 154 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
3.Төрийн үйлчилгээний албаны зарим албан хаагчид олгох нэмэгдэл хөлс, нэмэгдлийн доод хэмжээг 4 дүгээр хавсралтын ёсоор тогтоосугай. (Энэ хавсралтад 2012-05-02-ны 150-р тогтоолоор өөрчлөлт орсон)
4.Төрийн үйлчилгээний албаны зарим албан хаагчид олгох нэмэгдэл хөлс, нэмэгдлийн жишиг хэмжээг энэхүү тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан доод хэмжээг үндэслэн тогтоож байхыг Сангийн сайд П.Цагаан, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Л.Зориг, Гэгээрлийн сайд Ч.Лхагважав нарт зөвшөөрсүгэй.
5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох журам батлах тухай" Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 96 дугаар тогтоолын 7 дугаар хавсралт, "Төрийн албан хаагчийн цалингийн сүлжээг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 1997 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 200 дугаар тогтоолын 1, 2 дугаар заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Сангийн сайд П.ЦАГААН
Эрүүл мэнд, нийгмийн
хамгааллын сайд Л.ЗОРИГ
Текст томруулах
A
A
A
