A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2003 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар 11

Улаанбаатар хот

ТӨРИЙН ӨМЧИЙН ЗАРИМ БАЙРНЫ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Төрийн өмчийн Ү байрыг Улсын мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын конторын зориулалтаар Улсын мэргэжлийн хяналтын газрын балансад, /Энэ хэсгийг 2005 оны 181 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны барилгыг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба, Эрүүгийн хэргийн төв архив болон Монголын өмгөөлөгчдийн холбооны конторын зориулалтаар Улсын ерөнхий прокурорын газрын балансад, Геодези, зураг зүйн газар /хуучин нэрээр/-ын барилгыг Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх алба, Криминалистикийн шинжилгээний хүрээлэнгийн конторын зориулалтаар Цагдаагийн ерөнхий газрын балансад, Санхүүгийн улсын хяналт, шалгалтын газрын барилгыг Гаалийн лабораторийн зориулалтаар Улсын гаалийн ерөнхий газрын балансад, Газрын хэрэг эрхлэх газар, Нүүрсний газар /хуучин нэрээр/-ын /Засгийн газрын 2004 оны 138 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/ барилгуудыг Төрийн өмчийн хорооны мэдэлд тус тус шилжүүлэхийг Төрийн өмчийн хороо /Л.ПҮРЭВДОРЖ/-нд зөвшөөрсүгэй.

2. Төрийн зарим байгууллага, агентлагийг байршуулах хуваарийг хавсралт ёсоор баталсугай.

/Энэ зүйлийг ЗГ-ын 2012-08-28-ны 13-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Байр эзэмшүүлэх тухай" Засгийн газрын 2002 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 98 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ө.ЭНХТҮВШИН

/Энэ тогтоолд Засгийн газрын 2004 оны 138, 160 дугаар тогтоолоор оруулсан өөрчлөлт тусгагдсан./