- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2015 оны 501-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТӨРИЙН ӨМЧИЙН ХОРООНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2015-12-21-ний өдрийн 501-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
1998 оны 8 дугаар сарын 5-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 139
Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн тухай" Улсын Их Хурлын 1996 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 40 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Төрийн өмчийн хорооны дэргэдэх Төрийн өмчийн агентлагийн үүргийг хороо шууд эрхлэн гүйцэтгэж байхаар тогтоосугай.
2.Төрийн өмчийн хорооны дүрмийг 1 дүгээр хавсралтын ёсоор, зохион байгуулалтын бүтцийг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай..
3.Төрийн өмчийн хороог агентлагийн нэгэн адил журмаар гэрээний үндсэн дээр санхүүжүүлж байхыг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Батбаярт зөвшөөрсүгэй.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн өмчийн хорооны дүрэм, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай" Засгийн газрын 1996 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 184 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайдын
үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ
Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.БАТБАЯР
Текст томруулах
A
A
A
