- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БОЛОН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ, ЗЭРЭГЛЭЛИЙГ ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2007 оны 236-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТӨРИЙН ЗАХИРГААНЫ БОЛОН ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАНЫ АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ, ЗЭРЭГЛЭЛИЙГ ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2007 оны 236-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
1995 оны 6 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 94
Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1О дахь хэсэгт болон 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1.Яам, төрийн бусад байгууллагын төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг 1 дүгээр хавсралтын, төрийн үйлчилгээний албаны албан тушаалын ангилал, зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалтыг 2, З дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2.Энэ тогтоолоор баталсан албан тушаалын ангилал, зэрэглэлд нийцүүлэн албан хаагчдынхаа албан тушаалыг шинэчлэн тогтоож мөрдүүлэхийг сайд, тусгай газрын дарга, бүх шатны Засаг дарга, төрийн өмчийн болон төсөвт байгууллагын эрх баригчдад даалгасугай.
З.Яам, төрийн бусад байгууллагын төрийн захиргааны албан тушаалын зэрэглэлийн ТЗ-9-д дүүргийн Засаг даргын, ТЗ-8-д сумын Засаг даргын, ТЗ-5-д хорооны Засаг даргын, ТЗ-4-т багийн Засаг даргын албан тушаалыг тус тус хамааруулах нь зүйтэй гэж үзсүгэй.
4.Энэ тогтоолоор батлагдсан албан тушаалын ангилал,зэрэглэлд ороогүй буюу шинээр бий болсон албан тушаалын ангилал, зэрэглэлийг холбогдох яам, газрын саналыг үндэслэн Сангийн яамтай зөвшилцөн тогтоож байхыг Хүн амын бодлого, хөдөлмөрийн яаманд зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.ГОМБОЖАВ
Текст томруулах
A
A
A
