A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГИЙН ДООД ЖИШГИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

1998 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 213

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Төрийн үйлчилгээний албан хаагчийн албан тушаалын цалингийн доод жишгийг хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай. /ЗГ-ын 1999 оны 154 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./.

2.Төрийн үйлчилгээний албан хаагчийн албан тушаалын цалинг тогтооход баримтлах зөвлөмж боловсруулан мөрдүүлэхийг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Ш.Батбаярт даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн жишгийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 1998 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 131 дүгээр тогтоолын хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Ш.БАТБАЯР