A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРИМ АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ /Засгийн газрын 2002 оны 195 дугаар тогтоолоор хүчингүй/
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРИМ АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ /Засгийн газрын 2002 оны 195 дугаар тогтоолоор хүчингүй/

2001 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 89

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Төрийн үйлчилгээний албаны албан тушаалын ТҮ-1, ТҮ-2, ТҮ-3 зэрэглэлийн цалингийн доод жишгийг хавсралт ёсоор шинэчлэн баталж 2001 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

2. Төсвийн удирдлага, санхүүжилтийн шинэ журам нэвтрүүлэхтэй уялдуулан төрийн улс төрийн, захиргааны болон тусгай албан хаагчид, түүнчлэн энэ тогтоолд хамрагдаагүй төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асуудлыг боловсруулж, энэ онд багтаан Засгийн газарт оруулахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаяр, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 1999 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 224 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтын ТҮ-1, ТҮ-2, ТҮ-3 зэрэглэлийн цалингийн доод жишгийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР