A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТӨРИЙН ХОЛБОО, ТООН МЭДЭЭЛЛИЙН ХАРИЛЦААНЫ ДҮРЭМ, ТӨРИЙН ТУСГАЙ ШУУДАН ХАРИЛЦААНЫ ЖУРМЫГ БАТЛАХ ТУХАЙ

1995 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 166

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1."Төрийн холбоо, тоон мэдээллийн харилцааны дүрэм"ийг 1 дүгээр, "Төрийн тусгай шуудан харилцааны журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Шифр, холбоо, мэдээлэл, тэдгээрийн нууцлалыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1991 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 134 дүгээр тогтоолын 5 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

(Энэ тогтоолыг 2008-11-19-ний 40-р тогтоолоор хүчнгүй болсонд тооцсон).

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Хууль зүйн сайд Н.ЛУВСАНЖАВ