- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ҮЕ ШАТЫГ ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2008 оны 256 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТИЙН ҮЕ ШАТЫГ ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2008 оны 256 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2004 оны 3 дугаар сарын 31-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 73
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Монгол Улсын төсвийн төлөвлөлт, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулах, хэлэлцэх, батлагдсан төсвийг төсвийн ерөнхийлэн захирагч нарт хуваарилан хүргүүлэхтэй холбогдсон төсвийн төлөвлөлтийн үе шат, түүнийг хэрэгжүүлэх хугацааны хуваарийг хавсралт ёсоор баталсугай
2. Энэхүү тогтоолд заасан төсвийн төлөвлөлтийн үе шатыг төсвийн байгууллагуудын үйл ажиллагаанд мөрдүүлж ажиллахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, төсвийн жил бүрийн болон дунд хугацааны төсөл, үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөгөө тогтоосон хугацаанд нь иж бүрэн, чанартай боловсруулан эрх бүхий холбогдох байгууллагуудад хүргүүлж байхыг төсвийн ерөнхийлэн захирагчид, төсвийн байгууллагын ерөнхий менежерүүдэд тус тус үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
