- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨСӨВ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТӨСӨВ БАТЛАХ ТУХАЙ
2003 оны 8 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 189
Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Эрчим хүчний зохицуулах газрын 2003 оны зардлын төсвийг хавсралт ёсоор баталсугай.
2. Эрчим хүчний зохицуулах газрын жилийн ажлын тайланд дүгнэлт гарган Засгийн газарт жил бүр танилцуулж байхыг дэд бүтцийн сайд Б.Жигжидэд даалгасугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зарим байгууллагыг байгуулах, дүрэм батлах тухай" Засгийн газрын 2001 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 83 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Дэд бүтцийн сайд Б. ЖИГЖИД
Текст томруулах
A
A
A
