- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨСӨВТ ЗАРДАЛ ХЭМНЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТӨСӨВТ ЗАРДАЛ ХЭМНЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1997 оны 5 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 117
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1.Засгийн газрын гишүүдэд даалгах нь:
а/төрийн албаны удирдлага, зохион байгуулалт, яам, агентлагуудын бүтцийн өөрчлөлтийн талаархи саналаа даруй боловсруулж энэ оны П улиралд багтаан Засгийн газарт танилцуулсугай;
б/бүтцийн өөрчлөлтийн талаар санал боловсруулахдаа зарим агентлагуудыг аж ахуйн тооцооны зарчмаар ажиллуулах, төрийн байгууллага, албан газруудын байр ашиглалтын зардлыг хэмнэх, төсөвт зардлыг мэдэгдэхүйц хорогдуулах чиглэл баримталсугай.
2.Сангийн сайд П.Цагаанд даалгах нь:
а/1997 оны батлагдсан төсвийн зарлагаас хавсралтад дурдсан зардлыг төсвийн тодотголд хорогдуулан тооцсугай;
б/орон нутгийн төсвийн хувьд цалин, хөлснөөс бусад бараа, үйлчилгээний зардлыг 30-аас доошгүй хувиар бууруулсугай;
в/төрийн өмч болон төрийн өмчийн байр ашигласны түрээсийн орлогыг төсөвт төвлөрүүлэх арга хэмжээг Төрийн өмчийн хороотой хамтран авсугай;
г/яамд, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагууд, Засгийн газрын тусгай сангуудын төсвийн харилцах дансыг Монгол банкинд төвлөрүүлэх арга хэмжээг энэ оны 5 дугаар сард багтаан авч хэрэгжүүлсүгэй;
д/төрийн байгууллага, албан газрын зардлыг хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай нь уялдуулан зардал хямдруулах чиглэлээр төсвийн захирагч тус бүрээр тогтоох санал боловсруулж энэ оны 5 дугаар сард багтаан Засгийн газарт оруулсугай;
е/улсын төвлөрсөн төсвөөс 1997 онд санхүүжүүлэх эрчим хүч, авто замаас бусад салбарын хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, их засварын зардлыг хорогдуулах чиглэл баримтлан холбогдох санал, дүгнэлтээ боловсруулж энэ оны 5 дугаар сард багтаан Засгийн газарт оруулсугай.
3.Аймаг, нийслэлийн Засаг дарга, төсвийн шууд ба төвлөрүүлэн захирагч нарт даалгах нь:
а/тухайн орон нутгийн байгаль, цаг уурын нөхцөлд нийцүүлэн жил бүрийн өвлийн улирлын халаалтын хугацааг нэг сараас доошгүй хугацаагаар богиносгон мөрдүүлсүгэй;
б/цалин, хөлснөөс бусад бараа, үйлчилгээний зардал тухайлбал, ус, гэрэл, цахилгаан, дулаан, холбоо болон урсгал засвар, хүлээн авалт, гадаад томилолтын зардлыг хэмнэх, мөн түүнчлэн төсвийн шууд захирагч нарын зүгээс төсвийн хөрөнгөөр эд хогшил, машин худалдан авах явдлыг зогсоох арга хэмжээ авсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Сангийн сайд П.ЦАГААН
.
Текст томруулах
A
A
A
