- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТҮҮХ,СОЁЛЫН ХОСГҮЙ ҮНЭТ ЗАРИМ ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙГ ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦУУЛАХЫГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТҮҮХ,СОЁЛЫН ХОСГҮЙ ҮНЭТ ЗАРИМ ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙГ ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦУУЛАХЫГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ
1999 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 187
Монгол Улсын "Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай" хуулийн 18 дугаар зүйлийн 1 дүгээр заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1.Автрали болон АНУ-д 1999 оны 12 дугаар сараас эхлэн 16 сарын хугацаатай зохион байгуулах монголын түүх, соёлын өвийг сурталчлах үзэсгэлэнд оролцуулахаар хавсралтад дурдсан түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт 11 зүйлийг улсын хилээр түр гаргахыг зөвшөөрсүгэй.
2.Үзэсгэлэнд оролцуулах түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн чанар, өнгө үзэмж, бүрэн бүтэн байдлыг хангах талаар шаардлагатай бүх арга хэмжээ авахыг Гэгээрлийн сайд А.Баттөрд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ
Гэгээрлийн сайд А.БАТТӨР
Текст томруулах
A
A
A
