- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2001 оны 3 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 53
"Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль"-ийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. "Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн сүлжээг батлах тухай" Засгийн газрын 1995 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 132 дугаар тогтоолын 1 дүгээр зүйл болон мөн тогтоолын 1 дүгээр хавсралтын гарчиг ба 1 дэх баганын "Үндсэн хуулийн цэцийн" гэсний дараа "Хүний эрхийн үндэсний комиссын" гэж, мөн хавсралтад "Хүний эрхийн үндэсний комиссын ажлын алба" гэсэн хэсгийг хавсралт ёсоор тус тус нэмсүгэй.
2. "Төрийн албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 1999 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 224 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйл болон мөн тогтоолын 2 дугаар хавсралтын гарчгийн "Үндсэн хуулийн цэцийн" гэсний дараа "Хүний эрхийн үндэсний комиссын" гэж тус тус нэмсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
Текст томруулах
A
A
A
