- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛУУДЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТОГТООЛУУДЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1998 оны 2 дугаар сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 18
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1.Засгийн газрын 1997 оны 160 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн өмчийг 1997-2000 онд хувьчлах хөтөлбөр"-ийн "Хувьчлах томоохон аж ахуйн нэгжүүд" гэсэн "Гурав"-ын 2 дугаар жагсаалтаас 1 дүгээр хавсралтад нэр заасан аж ахуйн нэгжүүдийг, Засгийн газрын 1997 оны 85 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн мэдлийн хувьцааг худалдах компанийн жагсаалт"-аас 2 дугаар хавсралтад нэр заасан аж ахуйн нэгжүүдийг тус тус хассугай.
2.Засгийн газрын 1997 оны 160 дугаар тогтоолоор батлагдсан "Хувьчлах жижиг аж ахуйн нэгжүүд" гэсэн "Хоёр"-ын 1 дүгээр жагсаалтад З дугаар хавсралтад нэр заасан аж ахуйн нэгжүүдийг нэмж оруулсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Сангийн сайд П.ЦАГААН
Текст томруулах
A
A
A
