- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Энэ тогтоолыг 2011-03-09-ний 74-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Энэ тогтоолыг 2011-03-09-ний 74-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
2003 оны 8 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 195
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. "Засгийн газрын комисс, Үндэсний зөвлөл, хороо, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 2002 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 138 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтыг хавсралтын ёсоор өөрчилсүгэй.
2. "Эмийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрэм батлах тухай" Засгийн газрын 1998 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 121 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Эмийн үндэсний зөвлөлийн дүрэм"-ийн 2, 10, 11, 12 дахь зүйлийг дор дурдснаар өөрчлөн найруулсугай:
"2. Үндэсний зөвлөлийг Эрүүл мэндийн дэд сайд тэргүүлэх бөгөөд орлогч дарга нь Хүнс, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга байна"
"10. Зөвлөлийн үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсвийн багцдаа багтаан санхүүжүүлэх бөгөөд гишүүдэд хуралд оролцсон цагийг харгалзан зохих урамшуулал олгож болно."
"11 . эмийн үндэсний зөвлөл дараахь үүрэгтэй байна:
а/эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох болон түүнд өөрчлөлт оруулах санал боловсруулах;
б/эмийн талаар төрөөс баримтлах бодлого болон хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг жил бүр дүгнэн хэлэлцэх;
в/хүний болон малын зориулалттай эмийн үйлдвэрлэл, импорт, экспорт, хэрэглээний одоогийн байдал, хэтийн төлөвийн талаар зөвлөмж гаргах;
г/эмийн улсын бүртгэл, эмийн чанар, хэрэглээний талаар дүгнэлт гаргах;
д/ салбар зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, ажлыг уялдуулах, тайланг хэлэлцэх"
"12. Эмийн үндэсний зөвлөл дараахь эрхтэй байна:
а/эмийн талаар төрөөс баримтлах бодлогын асуудлаар холбогдох байгууллагаас ажлын тайлан, мэдээ, судалгаа, дүгнэлт гаргуулах;
б/эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх асуудлаар холбогдох байгууллагад зөвлөмж өгөх;
в/салбар зөвлөлийн шийдвэрийг хянан үзэж, буруу гэж үзвэл хүчингүй болгох;
г/эмийн үйлдвэрлэл, худалдаа, хэрэглээний чиглэлээр аливаа байгууллагаас гаргасан шийдвэр нь Эмийн тухай хууль, эмийн талаар төрөөс баримтлах бодлого, олон улсын бусад гэрээ хэлэлцээр, бодлоготой нийцэхгүй гэж үзвэл хүчингүй болгох тухай саналаа зохих байгууллагад тавих;
д/шаардлагатай тохиолдолд эм, эмийн түүхий эдийн чанарыг магадлах зорилгоор лабораторийн магадлан шинжилгээг холбогдох мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх"
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Эрүүл мэндийн сайд П.НЯМДАВАА
Текст томруулах
A
A
A
