- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТООНЫ ДЭЭД ХЯЗГААР ТОГТООХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2002 оны З дугаар сарын 15-ны өдөр
Дугаар 42
Улаанбаатар хот
ТООНЫ ДЭЭД ХЯЗГААР ТОГТООХ ТУХАЙ
Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. 2002 оноос "Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэний тооны дээд хязгаар"-ыг хавсралт ёсоор тогтоосугай.
2. Цэргийн албыг зохих журмын дагуу дүйцүүлэн хаалгах арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Батлан хамгаалахын сайд Ж.ГҮРРАГЧАА
Текст томруулах
A
A
A
