- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТООНЫ ДЭЭД ХЯЗГААР ТОГТООХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТООНЫ ДЭЭД ХЯЗГААР ТОГТООХ ТУХАЙ
2001 оны 3 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 61
Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. Цэргийн албыг 2001 онд биеэр дүйцүүлэн хаах иргэний тооны дээд хязгаарыг хавсралт ёсоор тогтоосугай.
2. Цэргийн дүйцүүлэх албыг зохих журмын дагуу хаалгах арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Батлан хамгаалахын сайд Ж.ГҮРРАГЧАА
Текст томруулах
A
A
A
