- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТООНЫ ДЭЭД ХЯЗГААР ТОГТООХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТООНЫ ДЭЭД ХЯЗГААР ТОГТООХ ТУХАЙ
2004 оны 2 дугаар сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 44
Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1. 2004 онд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаарыг хавсралт ёсоор баталсугай
2. Цэргийн дүйцүүлэх албыг зохих журмын дагуу хаалгах арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Батлан хамгаалахын сайд Ж.ГҮРРАГЧАА
Текст томруулах
A
A
A
