A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТУРШИЛТЫН ХУГАЦААНД МӨРДӨХ ЦАЛИНГИЙН СҮЛЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ

2000 оны 2 дугаар сарын 08-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 23

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх туршилтын хугацаанд мөрдөх Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажиллагчдын албан тушаалын сарын цалингийн сүлжээг 1 дүгээр хавсралтын ёсоор, Сангийн яаманд ажиллагчдын албан тушаалын сарын цалингийн сүлжээг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Ажилтан бүрийн үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг зохих журмын дагуу үнэлсний үндсэн дээр тухайн ажлын байр (албан тушаал)-ны зорилтын биелэлт, ажлын үр дүн, чанартай уялдуулан Сангийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ажилтнуудын албан тушаалын сарын үндсэн цалингийн хэмжээг энэхүү тогтоолын 1 дүгээр зүйлийг үндэслэн тогтоож байхыг Сангийн сайд Я.Очирсүх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Батбаяр нарт даалгасугай.

З.Туршилтын хугацаанд ажилтнуудад ажлын үр дүнг нь харгалзан тэдний албан тушаалын сарын цалингийн 60 хүртэл хувьтай тэнцэх урамшуулалт цалин олгох эрхийг Сангийн сайд Я.Очирсүх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Батбаяр нарт олгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Сангийн сайд Я.ОЧИРСҮХ