A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНИЙ ГАЗАРТ ХАМААРУУЛАХ ТУХАЙ /Төвлөрсөн болон аймаг, нийслэлийн харьяалалтай хорих ангийн хамгаалалт, үйлдвэрлэлийн бүсий
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2000 оны 7 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 113

Улаанбаатар хот

ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНИЙ ГАЗАРТ ХАМААРУУЛАХ ТУХАЙ /Төвлөрсөн болон аймаг, нийслэлийн харьяалалтай хорих ангийн хамгаалалт, үйлдвэрлэлийн бүсийг тусгай хэрэгцээний газарт хамааруулах/

Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

Төвлөрсөн болон аймаг, нийслэлийн харьяалалтай хорих ангийн хамгаалалт, үйлдвэрлэлийн бүсийг тусгай хэрэгцээний газарт хамааруулж 1 дүгээр хавсралт ёсоор, төвлөрсөн хорих ангийн байршил, үйлдвэрлэлийн чиглэлийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. /2 дугаар хавсралтыг 2002 оны 155 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон.,1 дүгээр хавсралтад 2008-02-13-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон)

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Хууль зүйн сайд Д.ГАНБОЛД

Байгаль орчны сайд С.МЭНДСАЙХАН