A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

1996 оны 11 сарын 13-ны өдөр

Дугаар 277

Улаанбаатар хот

ТУСЛАМЖИЙН ОРЛОГЫН САН БҮРДҮҮЛЭХ ТУХАЙ

Япон Улсын Засгийн газраас 199З онд олгосон санхүүгийн тусламжийн орлогын санг Засгийн газар хооронд тохиролцсон хугацаанд нь бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Тусламжийн барааг хүлээн авсан байгууллагуудын тусламжийн орлогын санд төвлөрүүлэлгүйгээр ашиглаж байгаа 1231,З сая төгрөгийн тусламжийн барааны орлогыг 1996 оны 11 дүгээр сарын 25-ны дотор хавсралтын дагуу холбогдох байгууллагуудаар 1993 оны санхүүгийн тусламжийн орлогын санд төлүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд П.Цагаан, Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд нарт даалгасугай.

2.Тусламжийн барааны үлдэгдлийг дуудлага худалдаагаар борлуулж орлогыг тусламжийн орлогын санд төвлөрүүлэх арга хэмжээ авахын хамт Засгийн газрын шугамаар гадаад орнуудаас олгож буй санхүүгийн тусламжийн зарцуулалтад байнгын хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд П.Цагаанд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Сангийн сайд П.ЦАГААН