- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2002 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 195
Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээг 1 дүгээр хавсралт, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Үндсэн хуулийн цэц, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо болон тэдгээртэй адилтгах төрийн байгууллагын ажлын албаны албан тушаалын цалингийн сүлжээг 2 дугаар хавсралт, төрийн тусгай албан тушаалын цалингийн сүлжээг З дугаар хавсралт, төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишгийг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталж 2002 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 1999 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 224 дүгээр тогтоол, "Төрийн үйлчилгээний зарим албан хаагчийн цалингийн хэмжээг нэмэгдүүлэх тухай" Засгийн газрын 2001 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 89 дүгээр тогтоол, "Төрийн албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2001 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 232 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР
/Засгийн газрын 2004 оны 42 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Текст томруулах
A
A
A
