- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨЛӨӨЛЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙГ ТОГТООХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТӨЛӨӨЛЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧИЙГ ТОГТООХ ТУХАЙ
1998 оны 12 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 233
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 6 болон 21 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийн Монголын талын төлөөллийг хэрэгжүүлэгч нь Төрийн өмчийн хороо байхаар тогтоосугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Ерөнхий хувь нийлүүлэгчийг томилох тухай" Засгийн газрын 1997 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 16 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ
Хөдөө аж ахуй, үйлдвэр, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Н.АЛТАНХУЯГ
/Засгийн газрын 1999 оны 8 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Текст томруулах
A
A
A
