A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТӨР, ЗАСГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, АЖ АХУЙГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ХАРЬЯА БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ

1993 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 74

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Төр,засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газарт дараахь байгууллагуудыг харьяалуулсугай:

а)улсын үйлдвэрийн газрын зарчмаар аж ахуйн тооцоон дээр ажиллах байгууллагууд:

-Хэвлэх үйлдвэр;

-Барилга засварын анги;

-Төрийн ордны гуанз;

-"Хэрлэн" компани.

б)улсын төсвөөс санхүүжигдэх байгууллагууд:

-"Их тэнгэр" цогцолбор;

-Үйлчилгээний авто бааз.

2.Улсын төсвөөс санхүүжигдэх байгууллагуудыг зарим хэлбэрийн төлбөртэй үйлчилгээ эрхлүүлэх замаар төсөв хэмнэх арга хэмжээ авч ажиллахыг Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газарт даалгасугай.

3.Харьяа байгууллагуудынхаа хүч, хөрөнгөөр барьж байгаа Горхи дахь сувиллын барилгын ажлыг дуусгах, тоног төхөөрөмж авахад нь зориулан 25,0 сая төгрөгийг Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйн газарт олгохыг Сангийн сайд Д.Даваасамбууд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Монгол Улсын Ерөнхий сайдын орлогч Ч.ПҮРЭВДОРЖ

/Засгийн газрын 2003 оны 256 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/