A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТАРВАГА АГНАСНЫ ХУРААМЖ ТОГТООХ ТУХАЙ

1993 оны 8 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 130

Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Тарвага агнахад хураах хураамжийг Байгаль орчны яамны саналыг үндэслэн 100 (нэг зуу) төгрөгөөр тогтоосугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тарваганы арьс бэлтгэх, нийлүүлэх, борлуулах ажлыг шалгасан дүнгийн тухай" Засгийн газрын 1992 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 95 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн "в" заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Байгаль орчны сайд З.БАТЖАРГАЛ

/Засгийн газрын 2003 оны 256 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/