A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2001 оны 10 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 232

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Төрийн захиргааны албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээг 1 дүгээр хавсралт, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Ерөнхий прокурорын газар, Үндсэн хуулийн цэц, Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн үндэсний комиссын ажлын албаны албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээг 2 дугаар хавсралт, Төрийн тусгай албаны албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээг З дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталж 2001 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 1999 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 224 дүгээр тогтоолын 1, 2, 3 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР

/Засгийн газрын 2002 оны 195 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/