A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТӨРИЙН ӨМЧИЙН ТӨЛӨӨЛЛИЙН ТУХАЙ

1996 оны 10 дугаар сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 267

"Монгол Улсын Засгийн газрын тухай хууль"-ийн 20 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 1, "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль"-ийн 11 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Засгийн газар хооронд байгуулагдсан хоёр буюу олон талын хэлэлцээрийн дагуу байгуулагдсан хамтарсан үйлдвэрийн зөвлөл буюу удирдах байгууллагын Монголын хэсгийн бүрэлдэхүүнийг Засгийн газраар батлуулж байхыг Сангийн сайд П.Цагаанд даалгасугай.

2.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд үл хамаарах аж ахуйн нэгжийн зөвлөл буюу удирдах байгууллагын Монголын хэсгийн бүрэлдэхүүнийг эрхэлсэн сайдтай нь зөвшилцсөний үндсэн дээр баталж байхыг Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболдод үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Сангийн сайд П.ЦАГААН

/Засгийн газрын 1998 оны 94 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/