- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛ, ТООЛЛОГО ЯВУУЛАХ, ЖУРАМ, ЗААВАР, МАЯГТУУД БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТӨРИЙН ӨМЧИЙН ЭД ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛ, ТООЛЛОГО ЯВУУЛАХ, ЖУРАМ, ЗААВАР, МАЯГТУУД БАТЛАХ ТУХАЙ
1997 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 29
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон Улсын Их Хурлын 1996 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 40 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ:
1.Төрийн өмчийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого явуулах журмыг 1 дүгээр, төрийн өмчийн эд хөрөнгийн бүртгэл, тооллогын заавар, маягтуудыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2.Төрийн өмчийн эд хөрөнгийн улсын бүртгэл, тооллого явуулах ажлын төсөвт зардлыг 60,0 сая төгрөгт багтаан хянахыг Сангийн сайд П.Цагаанд даалгасугай.
3.Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболдод даалгах нь:
а/ төрийн өмчийн эд хөрөнгийн улсын тооллого явуулахдаа эд хөрөнгийн үлдэгдлийг 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон тооцож, 1997 оны 2 дугаар сарын 15-нд эхлүүлсүгэй;
б/ төрийн өмчийн эд хөрөнгийн улсын бүртгэл, тооллогын дүн мэдээгээр төрийн өмчийн мэдээллийн сан бүрдүүлсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Сангийн сайд П.ЦАГААН
Засгийн газрын 2003 оны 241 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон
Текст томруулах
A
A
A
