- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ЗАХИРГАА,УДИРДЛАГЫН ХӨГЖЛИЙН ИНСТИТУТИЙН ОРОН ТОО,БҮТЦИЙГ ТОГТООХ, ДҮРЭМ,ТӨСВӨӨС ОЛГОХ САНХҮҮЖИЛТИЙН ХЭМЖЭЭ,САРЫН ЦАЛИНГИЙН САНГ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТӨРИЙН ЗАХИРГАА,УДИРДЛАГЫН ХӨГЖЛИЙН ИНСТИТУТИЙН ОРОН ТОО,БҮТЦИЙГ ТОГТООХ, ДҮРЭМ,ТӨСВӨӨС ОЛГОХ САНХҮҮЖИЛТИЙН ХЭМЖЭЭ,САРЫН ЦАЛИНГИЙН САНГ БАТЛАХ ТУХАЙ
1994 оны 03 сарын 09-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 52
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийн удирдлагын орон тоог захирал 1, дэд захирал 2, аппаратын орон тоог 85 (нормативаар ажиллах үйлчилгээний ажилчдыг оролцуулахгүйгээр) хүнтэй байхаар, бүтцийг Төрийн удирдлагын тэнхим, Менежментийн тэнхим, Эдийн засгийн тэнхим, эрх зүйн тэнхим, Гадаад хэлний тэнхим, Компьютерийн тэнхим, Санхүү, аж ахуй, үйлчилгээний хэлтэс, Номын сан, Техникийн тасагтай байхаар тус тус тогтоосугай.
2.Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийн дүрмийг хавсралтын ёсоор баталсугай.
3.Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтийн 1994 оны зардалд зориулан төсвөөс олгох санхүүжилтийн хэмжээг 66000,0 мянган төгрөгөөр, мөн онд мөрдөх цалингийн санг 7 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд 1486,0 мянган төгрөгөөр, 7 дугаар сарын 01-нээс хойшхи хугацаанд 1940,0 мянган төгрөгөөр тус тус баталсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Монгол Улсын шадар сайд Л.ЭНЭБИШ
/1999 оны 197 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
Текст томруулах
A
A
A
