A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

1999 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 137

Хөдөлмөрийн тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.50 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь тэдгээрийн ажил, үйлдвэрлэлийн онцлогт харшлахгүй тохиолдолд ажил, албан тушаалынхаа гурав, түүнээс дээш хувийн орон тоонд тахир дутуу буюу одой хүн ажиллуулаагүй бол ажиллуулбал зохих орон тоо тутамд сар бүр улсын төсөвт төлөх төлбөр нь хөдөлмөрийн хөлсний нэг сард ногдох доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоосугай.

2.Төлбөрийн хөрөнгийг улсын төсөвт төвлөрүүлж, тахир дутуу буюу одой хүний нийгмийн хамгааллын арга хэмжээнд зарцуулах журам баталж, мөрдүүлэхийг Сангийн сайд Я.Очирсүх, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд С.Сонин нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Сангийн сайд Я.ОЧИРСҮХ

Эрүүл мэнд, нийгмийн Хамгааллын сайд С.СОНИН

/Засгийн газрын 2003 оны 243 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон /