- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨЛБӨРИЙН АЖИЛ ЗОХИЦУУЛАХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТӨЛБӨРИЙН АЖИЛ ЗОХИЦУУЛАХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ТУХАЙ
1993 оны 6 дугаар сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 109
Монгол Улсын Засгийн газраас Олон улсын валютын сантай тохирсон хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол банкны саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Төлбөр зохицуулах үндэсний зөвлөл байгуулж ажиллуулах нь зүйтэй гэж үзэж, тус үндэсний зөвлөлийн дүрмийг энэ тогтоолын 1 дүгээр хавсралтын ёсоор, үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг Монгол банктай зөвшилцсөнөөр баталсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Сангийн сайд Д.ДАВААСАМБУУ
/Засгийн газрын 2003 оны 256 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Текст томруулах
A
A
A
