A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТӨСЛИЙН МОНГОЛЫН ТАЛЫН ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ

1996 оны 10 сарын 31-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 271

Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орсонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дани, Монголын Засгийн газар хоорондын Хэлэлцээрийн дагуу тохирсон "Чөлөөт, хараат бус хэвлэл" төслийг хэрэгжүүлэх асуудлаар Засгийн газрыг төлөөлөх Монголын талын эрх бүхий байгууллага нь Монгол Улсын Гэгээрлийн яам байхаар тогтоосугай.

2. "Сонины хэвлэх үйлдвэр" сан, Монголын хэвлэлийн хүрээлэнгийн захирлуудын зөвлөлд Монголын Засгийн газрын төлөөлөгчдийг дор дурдсан бүрэлдэхүүнтэйгээр оролцуулахаар баталсугай:

Зөвлөлийн дарга -Монгол Улсын Гэгээрлийн сайд А.Баттөр

-Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албаны дарга Б.Батбаатар

-Төрийн өмчийн хорооны Төрийн байгууллагуудын

хангамжийн газрын дарга Л.Энхтөр

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Гэгээрлийн сайд Ч.ЛХАГВАЖАВ

/1999 оны 20 дугаар тогтоолын ын өөрчлөлтийг тусгав./

/Энэ тогтоолыг 2002 оны 138 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/