A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2000 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 168

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ:

1."Хамтарсан комиссын Монголын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 1997 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 64 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийг дор дурдсанаар өөрчилсүгэй:

Монголын хэсгийн дарга -Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд
Гишүүд: -Үндэсний архивын газрын дарга;
-Гадаад хэргийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга;
-Шинжлэх ухааны Академийн Түүхийн хүрээлэнгийн захирал;
-Үндэсний төв архивын захирал;
-Үндэсний архивын газрын судалгаа-арга зүй, хяналтын хэлтсийн дарга;
-Зэвсэгт хүчний төв архивын дарга;
-Засгийн газрын архивын эрхлэгч;
-Үйлдвэр, худалдааны яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын ахлах мэргэжилтэн.

2. "Хамтарсан комиссын Монголын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" 1997 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 64 дүгээр тогтоолын 3 дугаар зүйлд:

"...ажиллуулахтай" гэснийг "ажиллуулах, архивын ажилтны мэргэжил дээшлүүлэхтэй" гэж өөрчлөн найруулсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ

/Засгийн газрын 2002 оны 138 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/