- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1998 оны 6 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 101
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Төслийн монголын талын эрх бүхий байгууллагын тухай" Засгийн газрын 1996 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 271 дүгээр тогтоолын 2 дугаар заалтад:
"2."Сонины хэвлэх үйлдвэр" сан, Монголын хэвлэлийн хүрээлэнгийн захирлуудын зөвлөлд Монголын Засгийн газрын төлөөлөгчдийг дор дурдсан бүрэлдэхүүнтэйгээр оролцуулахаар баталсугай:
Зөвлөлийн дарга -Монгол Улсын Гэгээрлийн сайд Ч.Сайханбилэг
-Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албаны дарга Ц.Оюундарь;
-Төрийн өмчийн хорооны Төрийн байгууллагуудын
хангамжийн газрын дарга Л.Энхтөр гэсэн өөрчлөлт оруулсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ
Гэгээрлийн сайд Ч.САЙХАНБИЛЭГ
/Энэ тогтоолыг 2002 оны 138 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/
Текст томруулах
A
A
A
