- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1998 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 207
Удирдлагын зардлыг хямдруулах, төсвийн ачааллыг багасгах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Орон нутгийн онцлог, нутаг дэвсгэр, хүн ам, эдийн засаг, үйлдвэрлэлийн цар хүрээнээс шалтгаалан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг 81 хүртэл, Дорнод Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын 65 хүртэл, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Ховд, Увс, Говь-Алтай, Дархан-Уул, Хэнтий Булган, Ховд, Увс, Говь-Алтай, Дархан-Уул, Хэнтий Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Орхион аймгийн Засаг даргын тамгын газрын 55 хүртэл, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрын 35 хүртэл орон тоотой байхаар тус тус тогтоосугай..
2.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан орон тооны хязгаар, төсөвтөө багтаан Нийтлэг үйлчилгээний газрыг ажиллуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвшөөрсүгэй.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1996 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 264 дүгээр тогтоолын 4 дүгээр зүйл, "Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1996 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 263 дугаар тогтоолын 4 дүгээр зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ
Гадаад харилцаа, Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Р.АМАРЖАРГАЛ
/2000 оны 181 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Текст томруулах
A
A
A
