A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2003 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 201

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 185 дугаар тогтоолын 1, 4 дүгээр зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

а/"1. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг дор дурдсанаар тогтоосугай:

-Төрийн захиргаа, хууль зүйн хэлтэс;

-Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс;

-Санхүү, эдийн засаг, төрийн сангийн хэлтэс;

-Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэс;

-Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс;

-Цэргийн болон гамшгаас хамгаалах штаб;"

б/"4. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг 60 хүртэл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны орон тооны дээд хязгаарыг 35 хүртэл, нийслэлийн дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт тус бүр 36 хүртэл, Багануур, Налайх дүүрэгт тус бүр 30 хүртэл, Багахангай дүүрэгт 20 хүртэл (нормативаар ажиллах орон тоо орохгүй) байхаар тогтоосугай."

2. Төсвийн удирдлага, санхүүжилтийн тогтолцоо өөрчлөгдөж байгаатай холбогдуулан Нийтлэг үйлчилгээний газар, Иргэний бүртгэл, мэдээллийн албыг өөрийгөө санхүүжүүлэх хэлбэрээр ажиллуулах арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболдод үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 185 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн "д" заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ө.ЭНХТҮВШИН

/Засгийн газрын 2005 оны 15 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/