- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2001 оны 7 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 159
Улсын хил хамгаалалтын асуудал Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх ажлын хүрээнд шилжсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
"Засгийн газрын комисс, Үндэсний зөвлөл, хороо, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 1996 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 238 дугаар тогтоолын З дугаар хавсралтын 4 дэх заалтын "Гадаад харилцааны сайд" гэснийг "Хууль зүй, дотоод хэргийн сайд" гэж өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
/Засгийн газрын 2002 оны 138 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/
Текст томруулах
A
A
A
