A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2001 оны 10 дугаар сарын 24-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 237

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай" Засгийн газрын 1997 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 122 дугаар тогтоолын З дугаар хавсралтын "Нарийн бичгийн дарга-Эрүүгийн цагдаагийн газрын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга" гэснийг "Нарийн бичгийн дарга-Эрүүгийн цагдаагийн газрын дэд дарга, Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга", "Хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 1999 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 229 дүгээр тогтоолын З дугаар хавсралтын "Нарийн бичгийн дарга-Эрүүгийн цагдаагийн газрын Хүүхдийн болон түүний эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга" гэснийг "Нарийн бичгийн дарга-Цагдаагийн ерөнхий газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга", "Хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай" Засгийн газрын 2000 оны З дугаар сарын 1-ний өдрийн 34 дүгээр тогтоолын З дугаар хавсралтын "Нарийн бичгийн дарга-Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга" гэснийг "Нарийн бичгийн дарга-Эрүүгийн цагдаагийн газрын дарга" гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Хууль зүй,дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ

/Засгийн газрын 2002 оны 138 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/