A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2001 оны 3 дугаар сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 44

Төмөр боловсруулах үйлдвэрийн техникийн аюулгүй ажиллагаа, технологи, бүтээгдэхүүний чанарт тавих шаардлагыг чангатгах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1995 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 100 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын "Заавал мөрдөх улсын стандарт, улсын зохих стандартын заавал мөрдөх үзүүлэлт, шаардлагыг тогтоох объект (зүйл)-ын дэлгэрэнгүй жагсаалт"-д "102.Хаягдал хар болон өнгөт төмөрлөг, түүгээр хийсэн цутгамал;" гэж нэмсүгэй.

2. "Журам, жагсаалт батлах тухай" Засгийн газрын 1991 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 260 дугаар тогтоолын хавсралтын "Аж ахуйн нэгжээс зөвшөөрөлтэйгээр эрхлэн гүйцэтгэж болох үйлдвэрлэл, үйлчилгээний жагсаалт"-д

"39 Хаягдал төмрийг үйлдвэрлэлийн зориулалтаар цуглуулах, боловсруулах, худалдаалах ажил, үйлчилгээ Үйлдвэр, худалдааны яам"

гэж нэмсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Үйлдвэр, худалдааны сайд Ч.ГАНЗОРИГ

/Засгийн газрын 2002 оны 35 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон /