A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛЫН ЗААЛТАД ЗАРИМ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1997 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 7

"Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн тухай" Монгол Улсын Их Хурлын 1996 оны 40 дүгээр тогтоол болон "Агентлаг байгуулах тухай" Засгийн газрын 1996 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 257 дугаар тогтоолын 1 дүгээр заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх ажлыг сайжруулах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1994 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 153 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын "...улсын хэмжээнд халдварт өвчинтэй тэмцэх, уг өвчнөөс сэргийлэх чиглэлээр эрдэм шинжилгээ, эмнэлэг, үйлчилгээ, үйлдвэрлэл, хяналтын ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Эрүүл ахуй, халдвар, нян судлалын үндэсний төвийг клиникийн эмнэлэгтэйгээр байгуулах..." гэсэн хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Үүнтэй холбогдуулан Эрүүл ахуй, халдвар, нян судлалын үндэсний төвийн бүтцэд ажиллаж байгаа эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, эмнэлэг, үйлчилгээний байгууллагуудыг шинэчлэн зохион байгуулж ажиллуулахыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Л.Зоригт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Л.ЗОРИГ

/Засгийн газрын 2002 оны 129 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./