- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АСУУДЛААРХИ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АСУУДЛААРХИ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ/
1996 оны 11 сарын 28 -ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 283
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Засгийн газрын комисс, Үндэсний зөвлөл, хороо, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 1996 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 238 дугаар тогтоолын З дугаар хавсралтад дор дурдсан агуулгатай шинэ хэсэг нэмсүгэй:
"20.Эмэгтэйчүүдийн асуудлаархи үндэсний зөвлөл-Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд
21.Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл-Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд"
2.Эмэгтэйчүүдийн асуудлаархи Үндэсний зөвлөлийн дүрмийг хавсралтын ёсоор баталсугай.
З."Эмэгтэйчүүдийн байдлыг сайжруулах Үндэсний хөтөлбөр"-ийн хэрэгжилтийн явцын талаар жил бүр тайлан гаргаж, Засгийн газарт болон НҮБ-ын эмэгтэйчүүдийн комисст мэдээлж байхыг Үндэсний зөвлөл (Л.ЗОРИГ)-д даалгасугай. /Засгийн газрын 2000 оны 22 дугаар тогтоолоор хүчингнүй болсонд тооцсон/
4.Энэ тогтоолын 1 дүгээр заалттай холбогдуулан "Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 1994 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 171 дүгээр тогтоолын З дугаар хавсралтаар баталсан "Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл (орон тооны бус)-ийн дүрэм"-д дор дурдсан нэмэлт, өөрчлөлт оруулсугай:
а/2 дугаар зүйлд "... Зөвлөл нь орлогч даргатай байх бөгөөд оролцогч талууд зөвшилцөж, аль нэг талын төлөөлөгчөөс зөвлөлийн орлогч даргыг 2 жилийн хугацаагаар томилно" гэсэн 2 дахь хэсэг нэмэх;
б/З дугаар зүйлийн "... дарга даргална" гэснийг "... дарга, түүний эзгүйд зөвлөлийн даргын даалгаснаар орлогч дарга даргална", мөн зүйлийн "... Ажлын шаардлагыг харгалзан зөвлөлийн дарга ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно" гэснийг "... Ажлын шаардлагыг харгалзан зөвлөлийн дарга, түүний эзгүйд орлогч дарга ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно" гэж тус тус өөрчлөн найруулах;
в/З дугаар зүйлд "... Зөвлөлийн гишүүдийн гуравны нэгээс дээшхийн бичгээр гаргасан шаардлагын дагуу ээлжит бус хурлыг 10 хоногийн дотор зарлан хуралдуулж болно" гэсэн 2 дахь хэсэг нэмэх;
г/11 дүгээр зүйлийн "... салбар зөвлөлтэй байж болно" гэсний дараа "... Салбар зөвлөлийн дарга нь Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүн байна" гэсэн хэсэг нэмэх;
д/12 дугаар зүйлд "Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөлийн тайлан, мэдээллийг сонсож хэлэлцэх, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай гэж үзвэл авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж өгөх гэсэн "д" заалт нэмэх.
5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 1994 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 171 дүгээр тогтоолын З дугаар хавсралтын 10 дугаар зүйлийн "... (Хүн амын бодлого, хөдөлмөрийн, Сангийн, Эрүүл мэндийн, Хууль зүйн яам, даатгагч, түүний эрх ашгийг төлөөлсөн байгууллагын тус бүр 1 гишүүн) гэсэн хэсэг болон 4 дүгээр хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Эрүүл мэнд, нийгмийн Хамгааллын сайд Л.ЗОРИГ
/Энэ тогтоолыг 2002 оны 138 дугаар тогтоолоор хүчингүйд тооцсон/
Текст томруулах
A
A
A
