- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2003 оны 5 дугаар сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 112
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2001 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор баталсан "Үйлчилгээний хөлс, түүнийг захиран зарцуулах журам"-ын 1 дүгээр заалтын "Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар /товчоо/-аас" гэснийг "Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн асуудал хариуцсан Засгийн газрын эрх бүхий байгууллагаас" гэж, 20 дугаар заалтын "Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн асуудал хариуцсан Засгийн газрын эрх бүхий байгууллага нь" гэж, 23 дугаар заалтын "Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар /товчоо/-ын" гэснийг "Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн асуудал хариуцсан Засгийн газрын эрх бүхий байгууллагын" гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Монгол Улсын сайд,
Засгийн газрын Хэрэг
эрхлэх газрын дарга Ө.ЭНХТҮВШИН
Текст томруулах
A
A
A
