A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТЭТГЭВЭР АВАГЧДЫН НИЙТИЙН ТЭЭВРИЙН УНААНЫ ЗАРДЛЫН ЗАРИМ ХЭСГИЙГ НӨХӨН ОЛГОХ ТУХАЙ

1995 оны 5 дугаар сарын 2-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 61

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг нийтийн тээврийн тогтмол үйлчилгээ бүхий хотод амьдарч байгаа бүх төрлийн тэтгэвэр авагчдад хотын дотор долоо хоногт 2 удаа нийтийн тээврээр зорчихоор тооцож унааны зардлыг нь энэ оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн орон нутгийн төсвөөс сар бүр нөхөн олгож байхыг нийслэл, холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Хүн амын бодлого,хөдөлмөрийн сайд Э.ГОМБОЖАВ

/Засгийн газрын 2001 оны 259 дүгээр тогтоолоор хүчингүйд тооцсон/