A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТЭЭВЭРЧДИЙН НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ, ЗАМ, ТЭЭВРИЙН АЖЛЫГ САЙЖРУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТЭЭВЭРЧДИЙН НИЙГМИЙН БАТАЛГААГ ХАНГАХ, ЗАМ, ТЭЭВРИЙН АЖЛЫГ САЙЖРУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1992 оны 03 дугаар сарын 20

Улаанбаатар хот

Дугаар 50

Монгол улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Тээвэрчдийн амьдралыг баталгаажуулах, авто тээврийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор Авто тээвэрчдийн холбоо, Тээвэр, холбооны ажилчдын үйлдвэрчний эвлэлийн гүйцэтгэх хорооноос боловсруулсан "Авто тээвэрчин" хөтөлбөрийг дэмжсүгэй.

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхийг холбогдох яам, газар, аймаг, хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаадад үүрэг болгосугай.

2.Зам, тээврийн ерөнхий газар, аймаг, хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаанд даалгах нь:

азам, тээврийн байгууллагуудаас зохих журмын дагуу үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн зохион байгуулах замаар орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлж, ажилчдынхаа бодит орлогыг дээшлүүлэхэд бүх талын тусламж, дэмжлэг үзүүлж байсугай;

бзам, тээврийн байгууллага, замчид, тээвэрчдээс туслах аж ахуйн чиглэлээр болон хувиараа мал аж ахуй, газар тариалан эрхлэхэд зориулж тариалалтын талбай, нутаг бэлчээр олгох, үр, бордоо, техникээр хангах ажлыг зохион байгуулсугай.

3.Автомашинаар ачаа тээвэрлэх, хот, аймаг, сумдын хооронд зорчигчид тээвэрлэх тарифыг энэ оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн чөлөөт үнийн тогтолцоонд шилжүүлэхийг зарчмын хувьд зүйтэй гэж үзэж, дангаар ноёрхох байдал гаргуулахгүй байх зорилгоор авто тээврийн гарааны тарифыг Худалдаа, үйлдвэрийн яамтай тохиролцон мөрдүүлж, цаашид тарифыг үндэслэлгүй нэмэгдүүлэхгүй байхад хяналт тавьж ажиллахыг Зам, тээврийн ерөнхий газарт даалгасугай.

4.Авто тээвэрт төрийн өмчийг хувьчлах ажлыг тодорхой төсөл, тооцооны үндсэн дээр шуурхай зохион байгуулахын хамт тээврийн үйлдвэрлэлийн технологийн нэгдмэл байдлыг алдагдуулж, авто тээврийн байгууллагуудыг хэт жижигрүүлэн задлах, тээврийн хэрэгслийн зориулалт, үйлчлэх хүрээг дураар өөрчилж, улс нийгэм, хөдөлмөрчдийг хохироох, тээврийн хэрэгслийг тараах явдлыг гаргахгүй байх арга хэмжээ авахыг Засгийн газрын Өмч хувьчлалын комисс, аймаг, хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаадад даалгасугай.

5.Зам, тээврийн ерөнхий газарт даалгах нь:

аачаа, зорчигч тээвэрлэх, тээвэр экспедицийн болон зуучлах үйлчилгээ үзүүлэх авто тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ эрхлэх, агаарын тээврийн үйл ажиллагааг бие даан явуулах эрхийн лицензийг аймаг, хот, аж ахуйн нэгжид олгож байсугай;

бавто тээврийн салбарт зах зээлийн нөхцөлд тохирсон тогтолцоо бүрдүүлэх, авто тээврийн зардлыг багасгах, үр ашгийг дээшлүүлэх, хөдлөх бүрэлдэхүүний паркийг шинэчлэх, түүний зохистой бүтцийг бий болгох төсөл боловсруулан энэ оны эхний хагас жилд багтаан Засгийн газарт оруулсугай.;

виргэний агаарын тээврийн үйл ажиллагааг нутаг дэвсгэрийн удирдлагад ойртуулах зорилгоор аймгийн иргэний агаарын тээврийн газруудын аэродром, нисэх онгоцны буудлыг орон нутгийн харьяалалд шилжүүлэх асуудлыг аймгийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргаатай хамтран шийдвэрлэж хэрэгжүүлсүгэй.

Монгол улсын Ерөнхий сайд Д.БЯМБАСҮРЭН

Худалдаа, үйлдвэрийн сайд С.БАЯРБААТАР

/ЗГ-ын 1999 оны 156-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./