- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР 2007 ОНД АГНАХ, БАРИХ АГНУУРЫН АМЬТНЫ ТОО ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР 2007 ОНД АГНАХ, БАРИХ АГНУУРЫН АМЬТНЫ ТОО ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 304
Ан агнуурын тухай хуулийн 8 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. 2007 онд тусгай зориулалтаар угалз 60, тэх 200, харсүүлтий 40, бор гөрөөс 50, цагаан зээр 120, зэрлэг гахай 5, шилүүс мий 5, саарал чоно 60, үнэг 10, хярс 15, нохой зээх 5, ус, намаг, ой, хээрийн агнуурын шувуу 1000, судалгаа шинжилгээ, соёл урлагийн зориулалтаар хүрэн баавгай 2, халиун буга 2 толгой, согоо 2 толгой хүртэл агнуулахаар тус тус тогтоосугай.
2. Олон улсын ангийн үзэсгэлэн худалдаанд Монгол Улсаас угалз, тэх зэрэг агнуурын зарим амьтан агнах эрхийг дуудлага худалдаанд оруулах арга хэмжээ авахыг Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатарт зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд | Байгаль орчны сайд | |
М.ЭНХБОЛД | И.ЭРДЭНЭБААТАР |
Текст томруулах
A
A
A
