A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ХУДАЛДААНЫ АЛБАН ТАТВАР НОГДУУЛЖ БАЙХ ТУХАЙ

1996 оны 01 сарын 15 -ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 7

Монгол Улсын Зсгийн газраас ТОГТООХ нь:

1."Импортын зарим нэрийн барааны гаалийн албан татварыг хөнгөлөх хувь"-ийн "19.Эм бэлдмэл" гэсэн хэсгийг "Эм, эмнэлгийн хэрэгсэл" гэж өөрчилж, хавсралтын ёсоор шинэчлэн баталсугай.

/Энэ тогтоолыг Засгийн газрын 1997 оны 149 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон./

2."Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт"-д орсноос бусад эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд худалдааны албан татвар ногдуулж байхаар тогтоосугай.

3 зайлшгүй шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн жагсаалт, кодыг баталж мөрдүүлэхийг Сангийн сайд Э.Бямбажав, Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа нарт даалгасугай. /Энэ хэсгийн зарим хэсгийг хассан/.

/Засгийн газрын 1998 оны 177 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./