- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН СҮЛЖЭЭ, ДООД ЖИШГИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Энэхүү тогтоолыг Засгийн газрын 2006 оны 147 дуга

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН СҮЛЖЭЭ, ДООД ЖИШГИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /Энэхүү тогтоолыг Засгийн газрын 2006 оны 147 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2006 оны 2 дугаар сарын 8-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 12
Төрийн албаны тухай хуулийн 28.6-г үндэслэн Улсын Их Хурлын 2006 оны 25 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээг 1 дүгээр хавсралт, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Улсын Ерөнхий прокурорын газар, Үндсэн хуулийн цэц, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо болон тэдгээртэй адилтгах төрийн байгууллагын ажлын албаны албан тушаалын цалингийн сүлжээг 2 дугаар хавсралт, төрийн тусгай албан тушаалын цалингийн сүлжээг З дугаар хавсралт, төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод жишгийг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталж 2006 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2005 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 110 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.ОДОНЧИМЭД
Текст томруулах
A
A
A
