A

A

A

Бүлэг: 1979

/Засгийн газрын 2005 оны 15 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2004 оны 8 дугаар сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 182

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2000 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 185 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс" гэснийг "Хот байгуулалт, стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс" гэж, 6 дугаар зүйлийн "в1" заалтын "Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын газар" гэснийг "Хөрөнгө оруулалтын газар" гэж, 7 дугаар зүйлийн "г" заалтын "Зам, тээврийн газар" гэснийг "Нийтийн тээвэр зохицуулалтын газар" гэж тус тус өөрчилсүгэй.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийслэлийн замын хөдөлгөөний аюулгүй байдал, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2002 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 8 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн "а" заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Монгол Улсын сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын дарга Ө.ЭНХТҮВШИН

/Засгийн газрын 2005 оны 15 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/